Бага насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамрууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 15:09:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан аймгийн ЭМГ өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 10 дугаар сарын 05-наас  нэг сарын хугацаатай эмзэг бүлгийн, өвчлөмтгий 0,6-3 хүртэлх насны  900 хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Дархлаажуулалтад шаардлагатай 22.5 сая төгрөгийн хөрөнгийг аймгийн ЗДТГ-аас  гаргасан байна. Ингэснээр  томуу, томуу төст өвчний халдвараас сэргийлэх, дэгдэлтийг бууруулахад хувь нэмэр болсон гэж албаныхан онцлов.

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан мэдээллээс үзэхэд амбулаторийн нийт  үзлэгт эзлэх томуугийн өвчлөл өмнөх оны мөн үеэс  0.5 хувиар буурсан аж. 

Холбоотой мэдээ