Аймгийн ИТХ-ын хуралдаан төсөвтэй холбоотой зургаан асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-12 16:49:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Х хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 3-4-ний өдөр Булган суманд хуралдуулахаар зарлалаа.

Уг хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаагаас зургаа нь төсөвтэй холбоотой юм.

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төсөл, Аймгийн 2019 оны төсвийн төсөлд өгөх Төрийн аудитын санал зэрэг асуудал хэлэлцэх юм.

Мөн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнг зарим төлөөлөгчдийн саналаар ажлын хэсэг байгуулан шалгаж, хуралдаанд оруулахаар өнгөрсөн зургаадугаар сарын хуралдаанаас хойшлуулсан уг асуудлыг энэ удаа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ