Чөлөөт бөхийн “Бухарест-2018” ДАШТ өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-12 15:39:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ 11 дүгээр сарын 12-18-нд Румын улсын нийслэл Бухарестэд болох бөгөөд манай бөхчүүд өчигдөр /11.11/ Бухарест хотыг зорьсон.


Өнөөдөр эхэлж байгаа “Бухарест-2018” ДАШТ-д манай улсаас  гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцоно.


“U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулсан бөгөөд манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байлаа.



Холбоотой мэдээ