Ирэх онд Орхон аймаг хоёр цэцэрлэг, нэг сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Ирэх онд Орхон аймаг эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барих, тэшүүрийн талбай байгуулах, орон нутгийн түрээсийн орон сууцны сан байгуулах зэрэг нийгэмд чиглэсэн томоохон ажлууд хийхээр “Аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгажээ.
Мөн
“Ухаалаг ажлын байр” төсөл, Яргуйт, Булаг багт 150 хүүхдийн цэцэрлэг, Согоот
багийн дөрөвдүгээр цэцэрлэгийн өргөтгөл, нэгдүгээр сургуулийн дэргэдэх 928
хүүхдийн сургуулийн барилга, Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн дэргэдэх
спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн Дэнж, Эрдэнэ багт 3.6 км зам барих, гэр хорооллын зургаан багийг
хатуу хучилттай авто замтай болгох зэрэг томоохон ажил төлөвлөжээ. Нийт 232
заалт бүхий Үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-ын ээлжит XII
хуралдаанаар хэлэлцэж батлах юм.