Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн ажлыг хэрхэн бүртгэдгээ танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-13 13:02:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлыг орон нутгийн өмчид хэрхэн бүртгэж мөн хасдаг талаар аймгийн ЗДТГ-ын Орон нутгийн Өмчийн газар мэдээлэл хийлээ.


Тухайлбал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
/ГХБХБГ/, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба / ХББЗА/ нь шинээр барьсан барилга, их засвар, өргөтгөл, хөрөнгө оруулалтын ажлыг ашиглалтад хүлээн авсны дараа ажлын тав хоногт багтаан холбогдох баримт бичгийн хуулбарыг Орон нутгийн өмчийн газарт өгдөг байна. Үүний дагуу тус газар бүртгэж орон нутгийн өмч болохыг баталгаажуулдаг байна.

Энэ онд л гэхэд нийт 51 ажлын 2.1 тэрбум төгрөгийн ажлыг бүртгэж баталгаажуулжээ. Үүнд орон сууцны фасад будах, дээврийн засвар, чөлөөт цагийн талбай зэрэг ажлууд багтсан байна.

Харин дуусаагүй барилгыг бүртгэлд авахдаа, ХББЗА тухайн ажилд зарцуулсан хөрөнгийн гүйцэтгэлийн хувиар акт үйлдэн тухайн жилийн 12 дугаар сарын 31 –ны дотор Орон нутгийн Өмчийн газарт өгдөг байна. Үүний дагуу тус газар дуусаагүй барилгын жагсаалтад бүртгэж дараа жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгадаг байна. 

Холбоотой мэдээ