Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-11-12 16:38:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим нутгаар цас орж, цасаар шуурахыг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. 

Тодруулбал, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурах гэнэ. 

Мөн үеэр салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ. 

Энэ сарын 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бөгөөд 15-16-нд бага зэрэг сулрах төлөвтэй байна.



Холбоотой мэдээ