Мал экспортлох, гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах ажил 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 15:52:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Засгийн газрын тогтоолын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгаар бог малыг хөлөөр нь гаргах, экпортлох зорилго бүхий  гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах ажил 50 орчим хувьтай байна.

Дээрх ажлыг БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК гүйцэтгэж буй бөгөөд 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг байгуулж 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хятадын тал Монголоос бог мал импортлох сонирхолтой байгаа бөгөөд хамгийн гол нь мал эрүүл байх шаардлага тавьж буй.

Бог малыг хөлөөр нь экспортлох ажил эхэлснээр зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог мал авчирч, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, тэжээж уурагжуулан өдөрт 5000 орчим бог мал амьдаар экспортолно.

Мөн 160 гаруй ажлын байр шинээр буй болох ажээ. Дорноговь аймаг нийт  хоёр сая гаруй толгой малтай. Үүний 800 орчим нь хонин сүрэг юм.

Холбоотой мэдээ