Сирид мянга гаруй сургуулийг сэргээн засчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-12 16:22:11
ДАМАСК. /TASS/. Сирид дайны дараах хичээлийн шинэ жилийн эхэнд мянга орчим сургуулийг сэргээн зассаны 250 орчим нь Алеппо мужийн сургуулиуд аж. Энэ тухай Сирид дайнд оролцогч талуудыг Эвлэрүүлэх төвийн орлогч дарга, хошууч генерал Евгений Харченко Дамаск хотод орон нутгийн эрх баригчид болон нийгмийн төлөөлөгчидтэй хийсэн зөвлөгөөний үеэр мэдээлжээ.

Түүний хэлснээр, дайны дараах эн тэргүүний зорилго бол Сирийн нийгмийн дэд бүтцийг сэргээх явдал юм. “Бидний хамтын хүчин чармайлт эн тэргүүнд сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төв, цахилгаан болон усан хангамжийн барилгууд зэрэг нийгмийн чухал ач холбогдолтой объектуудыг сэргээхэд чиглэж байна” гэж Харченко хэлсэн байна.

Тэрбээр мөн дэд бүтцийг сэргээх босгохын хамтаар Эвлэрлүүлэх төв нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа болохыг онцлон дурджээ.
Холбоотой мэдээ