Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-12 16:37:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулав.


Уг бага хуралд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монгол, Австралийн 11 судлаач оролцож, Монгол Улсыг хүрээлэн орших улс орнуудад тархан суурьшсан Монголчуудын түүх, хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдэхэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаарх илтгэл тавьж, өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдав.

Холбоотой мэдээ