Зам тээврийн осол 15.6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-12 17:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна хэмээн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ.


Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2935 дуудлага мэдээлэл хүлээн авч 637 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэжээ.

Тээврийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт 2018”, “Аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт”, “Дүүрэг”, “Зэвсэг”, “Хяналт-Шалгалт” нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байгааг онцлов. 

Холбоотой мэдээ