МАН-ын Удирдах зөвлөлийн хурал түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-12 17:08:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал түр завсарлалаа.


Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах болон “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон зарим улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж буй юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан 16.40 цагийн үед түр завсарласан бөгөөд 18.00 цагаас үргэлжилж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ