Бэлчээрийн даац хэтэрсэн нутагт өвөлжилт таагүй байж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-13 08:01:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн Рашаант сумын ихэнх, Орхон, Сайхан сумын зарим багт өвөлжилт, хаваржилт таагүй байж болзошгүй гэж үзжээ.

            Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцож гаргасан дүгнэлтээс үзэхэд нийт нутгийн 70 орчим хувьд мал өвөлжилт хэвийн, 30 орчим хувьд өөрийн  сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа учраас отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоо толгойг бууруулах зэргээр мал өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газар анхааруулж байна.

            Энэ өвөл нийтдээ 540 малчин өрхийн 132,0 мянган малыг өөр аймаг, сумын нутагт оторлон өвөлжүүлж онд оруулах аж. Үүнээс хилийн зурвас бүс нутаг, улсын тусгай хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний отрын бүст 60 гаруй мянган толгой мал өвөлжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ