Хөвсгөл аймагт анхны “Хүүхдийн номын өргөө” нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-13 08:00:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд анхны номын худалдааны төрөлжсөн төв болох “Хүүхдийн номын өргөө” байгуулагдаж  нээлтээ хийлээ. Тус төвд Интерномын Хөвсгөл аймаг дахь салбар, Азхур, Сэлэнгэ, Соёмбо, Мир номын дэлгүүрүүдийн бүх төрлийн ном үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж байгаагаараа онцлог гэнэ.

Мөн бичгийн хэрэглэл, сэтгэхүй хөгжүүлэх оюунлаг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн буюу багш нар болон сургуулийн IQ хөгжүүлэх хичээлийн тоног төхөөрөмж зэргийг хамгийн хямд үнээр, "Улаанбаатар принт"-ийн монгол дэвтэр үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Хамгийн гол нь орон нутагт хамгийн хямд үнээр чанартай барааг сонголт өргөн худалдаалж байна гэдгийг “Хүүхдийн номын өргөө”-ний захирал М.Эрдэнэсайхан нээлтийн үеэр хэлж байлаа. Тус аймагт 1990-ээд оноос хойш номын худалдааны  төв байхгүй болсон бөгөөд 30 орчим жилийн дараа хувийн хөрөнгө оруулалтаар хоймор нутагт номын өргөөтэй боллоо.

Холбоотой мэдээ