БНАСАУ газарт суурилуулсан 636 минаг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-12 20:07:05
twitter.com/Nyamkanmk

СӨҮЛ. /koreatimes/. БНАСАУ Панмүнжом тосгоны ойр орчимд суурилуулсан 636 минаг устгаж, аюулгүй болголоо гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү мэдэгдэв.


Өнгөрсөн есдүгээр сард хоёр Солонгосын төрийн тэргүүн нарийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан Цэргийн иж бүрэн хэлэлцээрийн хүрээнд энэхүү ажлыг амжилттай зохион байгууллаа гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа.


Мөн энэхүү хэлэлцээрээр талууд харилцан итгэлцэл бий болгох арга хэмжээ авахыг уриалж, хилийн дагуух цэрэг болон зэвсэглэл буцаан татахаар тохиролцсон юм.


Үүний зэрэгцээ талууд Панмүнжомын Аюулгүй байдлын нэгдсэн бүсэд суурилуулсан минаг устгах хамтарсан ажлыг өнгөрсөн сарын 20-нд хийж дуусгасан билээ.

Холбоотой мэдээ