Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-11-13 08:09:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ