Европын Холбоо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-13 10:39:49

МОСКВА. /АиФ/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсад болсон сонгуулийн дүнг Европын Холбоо /ЕХ/ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж Европын Холбооны дээд төлөөлөгч Федерика Могеринигийн албан ёсны төлөөлөгч Майя Коцьянчич мэдэгджээ.


Сонгуулийн дүнг хэд хэдэн шалтгаанаар зэмлэн буруушаасан мэдэгдлийг БНДАУ болон БНЛАУ-ын эрх баригчид энэ сарын 10-нд ЕХ-ноос авчээ. Тус сонгууль нь олон улсын эрх зүй, Минскийн хэлэлцээрийн үүргүүдийг зөрчиж, Украины бүрэн эрхт байдал, хууль тогтоомжийг зөрчиж байна гэж ЕХ үзэж байгаа аж.


Нэмэлт хязгаарлалтын хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрүүдийг ЕХ-ны зөвлөл санал нэгтэйгээр гаргах болно гэж Могерины төлөөлөгч цохон тэмдэглэжээ.


Сануулан дурдахад, БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүнийн болон депутатуудын сонгууль энэ сарын 11-нд болсон юм. Сонгонгчдын ирц Донецкт 80,1 хувьтай байсан бол Луганскт 77 хувьтай байжээ. 

Холбоотой мэдээ