Гаагийн Гран при-д Монголоос 10 жүдоч хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-13 10:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерланд улсын Өмнөд Холланд мужийн Гааг хотноо 11 дүгээр сарын 16-18-нд болох жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 жүдоч оролцоно.


Гааг хотын татами дээр 66 орны 443 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-д Довдонгийн Алтансүх, Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Сономдагвын Чинзориг нар барилдах бол эмэгтэйчүүдийн 52 кг-д Бишрэлтийн Хорлоодой, Ганболдын Ганцэцэг 63 кг-д Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг, +78 кг-д Сэржмядагийн Шүрэнчимэг хүчээ сорино.

Холбоотой мэдээ