Орост шинэ хориг арга хэмжээ авахыг хатуу сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-13 11:00:03

МОСКВА. /АиФ/. Донбасст энэ сарын 11-нд болсон сонгуулийг АНУ зэмлэн буруушааж, тус сонгуулийг хуурамч гэж үзжээ. Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсанаар, АНУ өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ болон БНЛАУ-д болсон сонгуулийг зэмлэн буруушаах асуудлаархи Европын Холбооны байр суурьтай нэгдэж байгаа аж.


Тус сонгууль нь Минскийн хэлэлцээрийг зөрчиж байгаа бөгөөд Оросын эрх баригчид хэлэлцээрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хүртэл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсаар байна гэж тус мэдэгдэлд дурдсан байна.


БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүн болон депутатуудын сонгууль өнгөрсөн ням гарагт болсон юм. Украины эрх баригчид энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бол Европын холбоо санал хураалтыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ