Зохиолч Стэн Ли таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-13 11:04:20

ВАШИНГТОН. /BBC/. Даваа гарагт Америкийн алдарт зохиолч, “Marvel Comics” компанийн ерөнхийлөгч асан Стэн Ли 95 насандаа таалал төгссөн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.


1961 онд С.Ли “Гайхамшигт дөрөв”-ийн тухай зохиолыг анх бичсэн бөгөөд тэрбээр “Хүн аалз”, “Төмөр хүн”, “Икс хүмүүс” болон “Авенжерс” зэрэг хүчирхэг супер баатрын гайхалтай зохиолуудыг туурвисан юм.


С.Лийн гэр бүлийн хуульчийн мэдээлснээр, зохиолч даваа гарагийн өглөө Лос Анжелес хотын эмнэлэгт нас барсан ажээ.  


Комик номын зохиолч С.Ли сүүлийн жилүүдэд уушгины хатгаа зэрэг өвчний улмаас шаналж байсан тухай АНУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.


Түүний нас барсан талаархи мэдээлэл албан ёсоор цацагдсан цагаас эхлэн дэлхий даяар олон хүмүүс цахим сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлж байгаагийн дунд урлагийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүд олон байгаа ажээ. 

Холбоотой мэдээ