Ливийн асуудлыг зохицуулах зорилготой бага хурал Италид эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-13 11:22:04
twitter.com/Nyamkanmk

РОМ. /NHK/. Иргэний дайнд нэрвэгдээд байгаа Ливийн асуудлыг зохицуулж, тус улсад тогтвортой байдал бий болгох зорилготой олон улсын бага хурал Италийн Палермо боомт хотод эхэллээ. Гэвч Ливийн зүүн нутгийн гол эрх баригч тал оройн зоогт ороогүй нь тус улсын баруун болон зүүн нутгийн эрх баригчдын хооронд гүн хагарал байгааг итгэж байна.


Хоёр өдөр үргэлжлэх уг бага хурал өчигдөр оройн зоогоор эхэлжээ. Ливийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Гассан Саламе, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар уг уулзалтад оролцож байна.


Ливийн баруун нутгийн НҮБ-ын дэмжлэгтэй түр Засгийн газрын Ерөнхий сайд Фаез Сераж оройн хоолонд орсон боловч баруун нутгийн өрсөлдөгч генерал Халифа Хафтар арга хэмжээнд оролцоогүй ажээ.


Энэхүү бага хуралд оролцогч талууд Хафтарыг яриа хэлэлцээнд оролцуулахаар ятгахын тулд түүнтэй ганцаарчилсан уулзалт хийх зорилготой байна.


Арабын хавар хувьсгалт хөдөлгөөн өрнөж улмаар 2011 онд Муаммар Аль Кадхафын Засгийн газрыг түлхэн унагаснаар Ливид эмх замбараагүй байдал үүссэн билээ.


Энэ 12 дугаар сард Ливид парламент, ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар төлөвлөсөн байсан боловч тус улсын дотоод байдал эмх замбараагүй байгаатай холбогдуулан сонгуулийг хойшлуулах төлөвтэй байна.


Дипломат эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн бага хурлын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Ливийн сөргөлдөгч талууд хооронд итгэлцэл бий болгох арга хэмжээ байх ажээ.

Холбоотой мэдээ