Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 54 мянган хүн хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-14 17:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар улирлын томуугийн вакцинд нийт 54 мянган хүн хамрагдаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж буй юм. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43.835, сайн дурын дархлаажуулалтад 48 хүн хамарчээ.

Холбоотой мэдээ