Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ хийнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-11-15 10:20:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын 2019 онд тоглох тоглолтын хуваарь гарчээ.


Тус театрын уран бүтээлчид энэ сарын 28, 29, 30-нд өвөл цагийн нээлтээ "Наран тамгатай талын Монгол" концертоор хийх юм. Харин ирэх сарын 01,02 нд "Монголын их хатад" бүжгэн туульсын таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох бол 18,19-нд "Уул усны шивнээ”  шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, тус театрын уран бүтээлчдийн баг өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 01-ний хооронд Япон улсын Мияги аймгийн үзэгчдэд Монголын үндэсний урлагийн тоглолтоо толилуулсан юм.

 

Холбоотой мэдээ