Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 10:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэц 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, “өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно” хэмээн заажээ. Энэ нь иргэдийн өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 дэмжив.

Холбоотой мэдээ