Барилгын талбайд зуухны утаа гаргаж байсныг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-15 11:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж буй барилгачид зуух галлаж утаа гаргаж байна гэсэн гомдол иргэдээс ирүүлсний дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, НМХГ-тай хамтран  хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, “Deluxe Marshall Village”, 104 дүгээр байранд байрлах “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр дэх барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын зуух болон энгийн жижиг зуух ашиглан галлаж байв. Энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар баталсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчсөн тул Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, зөрчлийн арга хэмжээ авч байна гэж НИХГ болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ