“Атганд үлдсэн эрдэнэ” кино “Амжилтын эзэн” олон улсын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-15 11:14:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “FLO Film Forum” олон улсын киноны уран бүтээлчдийн чуулга уулзалт Энэтхэг улсад энэ сарын 14-16-ны өдөр үргэлжилж байна.

Тус чуулгын үеэр олгодог "Амжилтын эзэн" олон улсын шагналыг Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" /GOLDEN TREASURE/ уран сайхны кино хүртжээ. Энэ талаар "Хувьсал" продакшны захирал, МУГЖ У.Уранчимэг цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Атганд үлдсэн эрдэнэ” кино бүтээлээрээ миний бие тус форумоос "Амжилтын эзэн" тодотголтой олон улсын шагнал хүртлээ, баярт мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Холливуд, Болливудын алдартнууд чуулсан энэхүү томоохон чуулганд Монгол Улсынхаа кино уран бүтээлчдийн төлөөлөл болон оролцох нь нэр төрийн хэрэг байлаа” хэмээжээ. Тэрбээр тус киноныхоо зохиолч, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан юм. Харин гол дүрийг СТА А.Ганчимэг, Б.Шинэбаяр, МУАЖ П.Цэрэндагва, СТА Д.Ганцэцэг, МУГЖ Н.Нэргүйбаатар нар бүтээсэн билээ.


 

Холбоотой мэдээ