Авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнд хариу барихад бэлэн байна

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 11:15:13

ВАШИНГТОН. /РИА Новости/. Шинэ татвар ногдуулж магадгүй байгаа АНУ-д Европын Холбоо /ЕХ/ хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж Худалдааны асуудал эрхэлсэн европын комиссар Сесилия Мальмстрем мэдэгджээ. 


“АНУ ЕХ-нд автомашины татвар ногдуулбал хариу арга хэмжээ болгож ЕХ татвар ногдуулахад бэлэн байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Худалдааны асуудлыг шийдвэрлэх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байх үед шинээр татвар харилцан ногдуулахгүй байхаар Европын Комиссын /ЕК/ тэргүүн Жан-Клод Юнкер болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн 7 дугаар сард тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ