Саудын Арабад үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-15 11:41:57

ЭР-РИЯД. /Anadolu/. Өнгөрсөн 10 дугаар сард Саудын Арабад үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 30 хүрсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Саудын Арабын Иргэний хамгаалалтын газраас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлснээр, үерийн гамшгийн улмаас амиа алдсан хэрэг тус улсын 13 бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нийт 3865 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.


Мөн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулсан бөгөөд амиа алдагсдын дунд цахилгаанд цохиулсан хүмүүс олон байгаа юм.


Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Арабын олон оронд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Йорданд үерийн улмаас долоон хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ