Германы шуудан Сантад бичсэн захидлыг хүлээн авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-15 12:05:56

БЕРЛИН. /NHK/. Хүүхдүүдийн Санта Клауст зориулан бичсэн захидлыг хүлээн авч, хариу өгдөг тусгай шуудан Германд 30 орчим жилийн турш ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн үйл ажиллагаа өчигдөр эхэлсэн байна.


Лхагва гарагт Германы хойд хэсэгт байрладаг тосгоны шууданд хүүхдүүд ирж, Сантад бичсэн захидлаа ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Энэхүү уламжлалт арга хэмжээ нь Санта Клаус уг тосгонд амьдардаг гэдэгт итгэн түүнд захидал бичдэг хүүхдүүдэд шуудангийн газрын ажилтан хариу бичиж эхэлснээс үүдэлтэй ажээ.


Уг тусгай шууданд хэдийнэ 12 мянга гаруй захидал ирсэн бөгөөд Өмнөд Африкаас ирсэн захидал ч байдаг гэнэ. Шуудан дахь Сантагийн туслахууд захидлын хариуг 16 хэлээр бичиж, тун завгүй ажилладаг байна.


Хүүхдүүд өөрсдийн захидлын хариуг зул сарын баяраас өмнө авахын тулд 12 дугаар сарын 16-наас өмнө захидлаа илгээх хэрэгтэй ажээ. 

Холбоотой мэдээ