Францын хатан хааны сувдан зүүлт 36 сая ам.долларын үнэ хүрчээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 12:18:57
twitter.com/Nyamkanmk

ЖЕНЕВ. /ВВС/. Францын хатан хаан Мари Антуанеттагийн алмаазан шигтгээтэй судван зүүлт дуудлага худалдаагаар 36 сая ам.долларын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй сувдан зүүлт болжээ.


Дуудлага худалдаа Женев хотод “Sotheby's” дуудлага худалдааны газар болсон байна.


Энэхүү зүүлтийг “Sotheby's” дуудлага худалдааны газар өмнө нь Италид болсон дуудлага худалдаанаас 2 сая ам.доллараар худалдан авч байжээ. Тухайн үед болж байсан дуудлага худалдаанд 200 гаруй жилийн хугацаанд олон нийтэд харагдаагүй эртний гоёл чимэглэлийн олон хэрэгсэл байсан байна.


Өмнө нь хамгийн үнэтэй худалдаалагдаж байсан сувдан зүүлтээр жүжигчин Элизабет Тейлорынх тодорч байжээ. Түүний зүүлт 11.8 сая ам.доллар хүрчээ.

Холбоотой мэдээ