"Цагдаа" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-15 13:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын мөрдэс нэгтэй алба хаагч та бүхэндээ “Цагдаа” эмхтгэлийнхээ 2018 оны 3-р улирлын дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн  дугаарт өнгөрсөн улиралд  зохион байгуулагдсан онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж,  “Дугаарын зочин”-оор  Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгаланг урьж,    цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, шинэлэг ажлуудын талаар  хийсэн  ярилцлага тэргүүт нийтлэл багтсан байна.

ЦЕГ-ын Хяналт, шалгалт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн 25 жилийн ойн мэдээлэл, "Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнд түрүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч М.Батсайхан,  ОХУ-ын Дотоод явдлын яамны академийн төгсөгчдийн төлөөлөл, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгсийн ярилцлагыг тус тус бэлтгэлээ. “Харих болоогүй аав” буландаа  Баян-өлгий  аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэ, “Энхийг сахиулагч” буландаа цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, “Дугаарын сурвалжлага”-аараа Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг,  “Шинэ аян” буландаа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягийг тус тус урьж ярилцав.

“Ахмадын үг” буландаа Хяналт, шалгалт үнэлгээ, Дотоод аудитын хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Ц.Даваадорж, “Шинэ алба- шинэ бүтэц” буландаа Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, “Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын алба”-ны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг онцололсон юм. Дугаар бүхнээрээ дамжуулан алба хаагч нартаа шинэлэг мэдээ мэдээллийг хүргэхийг зорьдог “Цагдаа” эмхтгэлийн шинэ дугаар ийнхүү та бүхний өмнө дэлгэгдлээ гэж  Цагдаагийн ерөнхий газрын  Хэвлэл мэдээллийн төв мэдээлэв.

Холбоотой мэдээ