Турк дахь монголчууд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-15 12:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ) хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлав.

Засгийн газраас монгол иргэд олноор оршин сууж байгаа ОХУ, БНСУ, Унгар Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа юм. Сүүлжийн жилүүдэд БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа 4000 гаруй иргэний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс уг хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг дурьдлаа. Мөн хуулийг соёрхон баталснаар БНТУ-д ажиллаж буй монгол иргэд тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь хуулийн төслийг дэмжлээ.

Холбоотой мэдээ