Чөлөөт бөхийн U 23 насны  ДАШТ үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-15 12:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт, сонгомол бөхийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотноо амжилттай үргэлжилж байна.


Тус тэмцээний эхний өдөр Ц.Намуунцэцэг, М.Хишигмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн финалын барилдаанууд болно. Мөн 53, 57, 62, 65, 72 кг-ын урьдчилсан барилдаанууд болно.


Өнөөдөр Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д С.Цэрэнчимэд, 62 кг-д Энхбатын Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д М.Хишигмаа, 72 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар барилдана.


ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-20:30, Хагас шигшээ барилдаан 23:15-00:00-д явагдана. Харин 00:00-02:30 шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Холбоотой мэдээ