Дуучин Дима Билан ОХУ-ын Гавъяат дуучин цол хүртжээ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 12:39:56

МОСКВА. /ТАСС/. Оросын дуучин, жүжигчин Дима Билан Гавъяат дуучин цол хүртжээ. Шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гардуулсан байна.

 

“Үндэсний соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлттэй ажилласан гавъяаг үнэлж дуучин Дима Биланд ОХУ-ын гавъяат дуучин хүндэт цолыг олгож байна” хэмээн зарлигт дурдсан байна.  


Дуучин Дима Билан 1981 онд төржээ.  Тэрбээр "Евровидение" олон улсын дууны уралдаанд хоёр удаа Оросыг төлөөлөн оролцож байсан аж. Тус уралдаанд тэрбээр 2008 онд  "Believe” дуугаараа нэгдүгээр байр эзэлж, "Евровидение"-д түрүүлсэн Оросын анхны дуучин болсон байна. 

Холбоотой мэдээ