Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар урлалын сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-15 16:57:16


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор 14 хоногийн хугацаатай гар урлалын сургалтыг “АС” сургалтын төвтэй хамтран зохион явууллаа.

Энэхүү сургалтад хөгжлийн бэрхшээлтэй 23 иргэн хамрагдаж гарын доорх материал ашиглан бүтээл хийх ур чадварт суралцсан байна. Тухайлбал, хаягдал хуванцар сав, сонин зэргийг ашиглан гоёл чимэглэлийн зүйлс хийж түүгээрээ үзэсгэлэн гарган өчигдөр төгсөлтөө хийлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлэх, хүсэл сонирхолыг нь дэмжих, юмханаар юм хийх ухааныг төлөвшүүлэхэд энэхүү хөдөлмөрт бэлтгэх богино хугацааны сургалтууд  ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, гар урлалын сургалтад хамрагдсан иргэд маань эзэмшсэн ур чадвараа ашиглан цаашид илүү хөгжүүлэн хөдөлмөр эрхлэхээс гадна амьдрал ахуйдаа ашиглах олон төрлийн  эдлэл зүйлсийг өөрсдөө урлан бүтээх чадвартай болж байгаа юм” хэмээн “АС” сургалтын төвийн гар урлалын багш Н.Баярмаа хэллээ.

Холбоотой мэдээ