Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-15 17:05:22

ВАШИНГТОН. /РИА Новости/.  Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 161,770,892.00 төгрөгийн үнийн дүн бүхий 715,869 ширхэг хувьцаа арилжсанаас есөн компанийн хувьцааны ханш өсчээ.


Ингэснээр 16 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Багануур" ХК -ийн BAN хувьцаа 13.75 хувиар, "Женко Тур Бюро" ХК-ийн  JTB хувьцаа 7.14 хувиар  буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст Увс" ХК-ийн JIV хувьцаа 4.17 хувиар  "Говь" ХК-ийн GOV хувьцаа 3.51 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 1.07 хувиар буурч 20143.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 381 тэрбум 332 сая 672 851  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ