Цахим орчинд гардаг сөрөг үр дагаврууд буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-16 14:10:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сургуулийн орчинд ухаалаг гар утас болон түүнтэй адилтгах эд зүйлсийг хэрэглэхгүй байх БСШУС-ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн а/43 тоот тушаалын хэрэгжилт сайн үр дүн дагуулж байгааг багш, сурагчид дуу нэгтэй хэлж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн тухайд ухаалаг гар утасны хулгайн хэрэг тасардаггүй байсан байна. Дээрх тушаал хэрэгжиж эхэлснээр энэ хэрэг, зөрчил эрс багассан гэнэ. Тус сургуулийн захиргаанаас хүүдүүдийнхээ эцэг, эх, асран хамгаалагч нартай зөвшилцсөний үр дүнд хүүхдүүдэд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй, мөн шаардлагатай нөхцөлд товчлууртай утас хэрэглэснээр 2017-2018, 2018-2019 оны хичээлийн жилд зохих үр дүнд хүрчээ. Энэ талаараа тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Нямгэрэл, өмнөх жилээс энэ жил илүү үр дүнтэй байгаа. Зарим эцэг эхчүүдийн хүүхдээ хаана явааг нь мэдэх боломжгүй байна гэсэн хүсэлтээр товчлууртай гар утсыг хэрэглүүлж байгаа. Манай сургуулийн тухайд хүүхдүүдийн цахим хэрэглээ багассан. Товчлууртай утас хэрэглэснээр хүүхдүүдийн амьдралын түвшний ялгаа гарахгүй, хүүхдүүд цахим орчинг бага ашигласнаар хичээлдээ ахнхаарах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг болсон гэлээ. Мөн хүүхдүүд фейсбүүкээс татгалзаж ном унших болсон байна. Түүнчлэн утасны хулгай болон дээрмийн хэрэг зөрчил ч эрс багасчээ. Тус сургуульд 37 бүлэгт 1062 сурагч суралцдаг байна. Ингэж сургуулийн орчинд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах зүйл ашиглахгүй болсноор хүүхдүүдийн цахим хэрэглээ багасаж, цахим ертөнцөөр дамжуулан хүүхэд уруу татагдах, бусдын нэр хүндэд халдах, гутаан дормжлох зэрэг сөрөг үр дагавар мэдэгдэхүйц буурчээ. Цаашлаад сурлагын чанарт ахиц гарч амьдралын түвшингийн ялгаа зааг харагдахгүй болсон гээд олон эерэг хандлагууд ажиглагдаж байгаа аж. Цахим орчинг зөв болгох хөдөлгөөнүүд нь хүүхэд өөрийгөө урьдчилан сэргийлэх чадвартай болгож байгаа гэлээ. Сургуулийн өсвөр насны охидын фейсбүүк хаягаар өдөртөө 30-40 хүнээс найзын хүсэлт ирдэг ч бүртгэж авахаа больсон байна. Мөн анфрэнд /unfriend/ хөдөлгөөнд нэгдэж танихгүй найзаа ч цөөлсөн байна. Энэ нь таны миний аюулгүй байдлыг бий болгож байгаа гэдгийг тэд ухаарчээ.

 

Холбоотой мэдээ