Цагаатгах ажлын улсын комисс Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-16 13:37:37

Ховд/МОНЦАМЭ/ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Дотоод ажил, хамтын ажиллагаа, салбар комисс хариуцсан референт Ц.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг ажлын төлөвлөгөөний хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс  аймгуудын Архивын тасаг, Шүүхийн тамгын газрын архив, аймгийн Прокурорын архивт хадгалагдаж буй улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн шалгагдаагүй үлдсэн хэргийн баримт материалтай танилцаж байна.

Ажлын хэсэг дээрх баримт материалыг  ялгах, судалгаа гаргах Тусгай архивт татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчлан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Холбоотой мэдээ