Дэлхийн оюутны Лигт 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй баг өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-16 11:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг Оюутны дэлхийн лигийн финалын (FISU 3×3 World University League Finals) шалгаруулалтын өрсөлдөөнөө өчигдөр /2018.11.15/ эхлүүлж нэг хожил, нэг хожигдолтой байна.

БНХАУ-ын Шиамень хотод болж буй тэмцээнд Монголын баг Мексик, Герман, Коста Рикагийн багтай нэг хэсэгт багтсан. Манай залуус өчигдөр Мексикийн багийг 17-15-аар хожсон бол Германы багт 16-21-ээр хожигдлоо.




Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Коста Рикагийн багтай хийнэ. FISU 3×3 World University League Finals тэмцээнд 32 баг (эрэгтэй 16, эмэгтэй 16) өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.




Монголын багийг энэ удаа өнгөрсөн 10 дугаар сард Аргентин улсын Буэнос-Айрес хотод болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ