МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-16 17:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.

УИХ-аас энэ сарын 02-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, өчигдөр буюу энэ сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ