Комүсүби Такакейшёо 6 даваатай башёг ганцаараа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-16 17:38:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн байдлаар Комүсүби Такакейшёо 6 даваатай ганцаараа башёг тэргүүлж явна.

Өчигдөр Озэки цолтнууд бүгд унасан бол өнөөдөр Озэки Точиношин Шодайд өвдөг шороодов. Харин Озэки Гойэдо Рюүдэнээр 3 дахь даваагаа авлаа. Сэкиваке Митакэүми Хокүтофүжигээр 3 дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Мёогирюүд унасанаар 1 даваа, 5 унаатай боллоо.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Тамаваши Б.Мөнх-Оргил Озэки Такаясүтэй барилдан унаснаар 3 даваа, 3 унаатай болов. Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр Мэйсэйд ойчсоноор унаа даваа тэнцсэн бол Араваши Э.Дөлгөөн Дайшёомарүг даван анхны даваагаа /1-5/ авлаа. Мөн Такайнова /2-4/ Чиёотайрюүд унав.

Холбоотой мэдээ