Чуулганаар ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-17 08:14:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ.

Тухайлбал, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон , ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” тогтоолын төслийг хэлэлцэж, “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Холбоотой мэдээ