Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжэний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 13:39:55

ПОРТ-МОРСБИ. /ТАСС/. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 26 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт-Морсби хотод өнөөдөр эхэлж байна. Эдийн засгийн чуулга уулзалтын 21 удирдагч энд тогтвортой өсөлтийг хангах, худалдааны бодлоготой холбоотой шинэ нөхцөлүүдэд худалдааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.   


Тус уулзалтын бүгд хуралдаанд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцож байгаа аж. Тэрбээр мөн төр засгийн тэргүүдийн АПЕК-ийн Бизнесийн Зөвлөх зөвлөлийн гишүүдтэй хийх уулзалтад оролцохоос гадна Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питером О'Нилтой ярилцах төлөвтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ