Зээлийн батлан даалтын сангаас Орхон аймагт энэ онд 879 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-17 15:10:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Зээлийн батлан даалтын сангаас Орхон аймагт 2018 онд дөрвөн аж ахуйн нэгж, гурван иргэнд 879 сая төгрөгийг зээл олгожээ. 


Тухайлбал, дайвар бүтээгдэхүүн боловсруулах цехийн өргөтгөл төслөөр "Үржих Таван-Эрдэнэ" ХХК 37 сая, барилгын материал, хар замаскны үйлдвэрийн өргөтгөлийн төслөөр “Наран тунамал" ХХК 120 сая, тавилгын үйлдвэрийн өргөтгөл төслөөр “Мон Т мебель" ХХК 200 сая, уламжлалт эмнэлгийн өргөтгөл төслөөр "Очир увидас" ХХК 280 сая төгрөгийн зээл авчээ.

 Харин гахайн аж ахуйн өргөтгөл төслөөр иргэн Д.Даваасүрэн 100 сая, өлөн боловсруулах цехийн өргөтгөл төслөөр иргэн И.Лхамсүрэн 100 сая, эрчимжсэн мал аж ахуйн төслөөр иргэн С.Алтан-Одод 42 сая төгрөгийн зээл олгогджээ. Дээрх иргэн, аж ахуйн нэгж аймгийн ХХААГ-т төслөө хүргүүлж уг зээлд хамрагдсан байна.


Холбоотой мэдээ