ОХУ-ын кино өдөрлөг Орхон аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-17 15:21:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Монгол-Оросын найрамдлын сарын аяны хаалтын хүрээнд Орхон аймагт ОХУ-ын кино өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр ОХУ-ын “Российскийн рененссанс” кино наадамд оролцсон ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт, “Дурлалын бооцоо” инээдмийн шинэ кино үзэгчдийн хүртээл болов.

Мөн “Кавказад болсон явдал” киноны гол дүрийн жүжигчин Н.В.Варлей хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан юм. Кино өдөрлөгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа 200 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцож, Оросын уран бүтээлчдийн шилдэг тоглолтыг үзэж сонирхов.

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг манай хоёр улс 58 дахь жилдээ тэмдэглэж байна. Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногоос 11 дүгээр сарын эхний долоо хоног хүртэл үргэлжилдэг уг арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэдэг юм. 


 

Холбоотой мэдээ