Ассанжийг буруутгасан талаархи мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 14:56:49

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. WikiLeaks” байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг буруутгасан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж эхэлсэнтэй холбогдуулан Сэтгүүлчдийг хамгаалах  хороо санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Иймэрхүү алхам нь дэлхий даяар сэтгүүлчдэд хор хөнөөл учруулж болзошгүй аюултай жишгийг бий болгоно гэж тус байгууллага үзэж байгаа аж.


Ассанжийг буруутгаж байгаа талаархи мэдээллийг АНУ-ын Хууль зүйн яам олон нийтэд мэдэгдэх төлөвлөөгүй байсан хэдий ч прокурорын туслахуудын нэг нь энэ талаархи мэдээлийг санамсаргүйгээр мэдэгдсэн байна. Энэ тухай “The Washington Post” сонин өнгөрсөн пүрэв гарагт мэдээлжээ.


Засгийн газруудын нууц бичиг баримтуудыг нийтэлснийх нь төлөө Ассанжийг буруутгахгүй байхыг Нью-Йоркт байрладаг Сэтгүүлчийг хамгаалах хороо 2010 онд АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа руу илгээж байжээ. Тэр үед Барак Обама ерөнхийлөгч байсан аж.


Швед улсад Ж.Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан бөгөөд Их Британийн шүүх түүнийг Шведэд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын элчин сайдын яаманд 2012 оноос хойш хоргодож байгаа юм. Швед улс Ассанжийг АНУ-руу шилжүүлэн өгч, Төрийн Департаментын нууц материалуудыг нийтэлснийх нь төлөө АНУ түүнд 35 хүртэлх жилийн ял оноох юмуу цаазын ял оноож магадгүй гэж Ассанж болгоомжилж байгаа юм.  Өөрийг нь буруутгаж байгааг Ассанж няцааж байгаа бөгөөд үүнийг улс төрийн сэдэлтэй гэж үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ