FIDЕ эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх тэмцээний шагналын санг нэмэгдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-11-17 16:23:47
МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн шатрын холбоо /FIDE/ эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх тэмцээний шагналын сангийн доод хэмжээг 300 мянган еврогоос 500 мянга болгож нэмэгдүүлэхээр болжээ. Энэ тухай FIDE-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.

Дээрх шийдвэрийг Их Британийн нийслэл Лондон хотод болсон FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр гаргажээ.

Үүнээс гадна, эмэгтэй шатарчдын тэмцээнд оролцогсдод тусгай урилга өгөхгүй байх /wild card/ шинэ журмыг баталсан байна.
Холбоотой мэдээ