Хөрөнгийн биржийн арилжаагаар 7 компанийн хувьцаа өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-11-17 19:13:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 65,391,869.00 төгрөгийн үнийн дүн бүхий 106,019 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" ХК -ийн AZH хувьцаа 15.00 хувиар, "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 8.16 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Эрдэнэт Авто Зам" ХК-ийн EAZ хувьцаа 13.45 хувиар,  "Бүтээлч Үйлс" ХК-ийн BLC хувьцаа 13.33 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.08 хувиар өсч 20160.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,380,528,149,118.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ