НӨАТ: 10 сая төгрөгийн гурав азтан тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-19 09:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол өнгөрсөн ням гаригт болж, 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо.

Боловсрол телевизээр шууд дамжуулсан тохиролд энэ оны аравдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийн, бүртгүүлсэн баримтыг хамрууллаа. Тохиролд  62474172 дугаар тодорсон бөгөөд

  1. 50 мянган төгрөгийн 22.484 баримт,
  2. 200 мянган төгрөгийн азтан 1994 баримт,
  3. Нэг сая төгрөгийн 219 баримт,
  4. 5 сая төгрөгийн 24 баримт,
  5. 10 сая төгрөгийн 3 баримт тохирлоо.

 175 сая төгрөгийн шагналын сантай супер сугалааны тохиролд 88104987 дугаар таарсан ч азтан тодорсонгүй.

 

Холбоотой мэдээ