БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-19 09:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 18-20-ны өдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр буюу Ням гарагт Монгол Улсын ЭСЯ-д болж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзав. Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны "Дэвжээ" наадмыг үзэж сонирхсон юм. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан сурч байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр, хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.

Холбоотой мэдээ