Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, малын түүхий эдийн үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-19 11:37:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний болон бусад бараа үйлчилгээний үнэ өсч, малын түүхий эдийн үнэ буурчээ.

Энэ оны 10-р сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад өргөн хэрэглээний болон бусад бараа үйлчилгээний үнэ 6.8  хувиар өссөн үзүүлэлтэй гарсан нь орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 25.3 хувиар,  эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 10.7 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэнэ. Цаашлаад шатахууны үнэ дахин нэмэгдсэнтэй уялдаатай зам тээврийн үйлчилгээний үнэ 8.2 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 7.0 хувир тус тус өсчээ. Мөн эдгээрийг дагаад хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 5.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 4.0 хувь, хувцас бөс бараа, гутлын үнэ 3.9 хувь, амралт чөлөөт цаг, соёлын барааны үнэ 2.1 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 0.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа ажээ.

Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш бас өөрчлөгдсөн байна. Тухайлбал өмнөх онтой харьцуулхад бод малын хувьд 10.000-250.000 төгрөгөөр буурсан байна. Харин бог малын хувьд 10.000-15.000 төгрөгөөр өсчээ. Түүхий эдийн хувьд адууны шир 10.000 төгрөг буюу 33.3 хувиар, үхрийн шир 10.000 төгрөгөөр буюу 50.0 хувиар тус тус буурчээ. 

Холбоотой мэдээ